Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд томилогдсон ажилтнуудыг хүлээн авч уулзжээ

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд томилогдсон ажилтнуудыг хүлээн авч уулзжээ

Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ-ны хамт олон Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд томилогдсон ажилтнуудыг хүлээн авч уулзаж, Монгол орны соёл, уламжлал, онцлог, Монгол, Америкийн хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, ажилд нь амжилт хүсчээ.

Эдгээр ажилтан Төрийн департаментын дэргэдэх Гадаад харилцааны сургуульд монгол хэл сурч байгаа  аж. Арга хэмжээнд Төрийн департаментын Солонгос, Монголын хэлтсийн удирдлага, ажилтнууд байлцсан байна. Монгол, Америкийн хоёр талын харилцааны чиглэлд ажиллах Америкийн дипломатуудад монгол хэл зааж, сургах, хоёр талын харилцаанд чухал хувь нэмэр оруулж байгаа Төрийн департаментын дэргэдэх Гадаад харилцааны сургуулийн сургагч багш нарт гүн талархал илэрхийлжээ.