"Тариалангийн сэргэлт 2023" үндэсний чуулга уулзалт ирэх даваа гарагт болно

"Тариалангийн сэргэлт 2023" үндэсний чуулга уулзалт ирэх даваа гарагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтын босгон дээр газар тариалангийн салбарын үндэсний “Тариалангийн сэргэлт 2023” чуулганыг зохион байгуулах гэж байна.

Тус чуулганд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхлэгч 800 гаруй зочид төлөөлөгч оролцоно. Чуулган дөрөвдүгээр сарын гуравны /2023.04.03/ өдөр Төрийн ордонд болох аж.

ВИДЕО: