"Фокус" ТББ: Хуурамч хаягаар электрон тамхи сурталчилж, худалдаалахыг зогсоохгүй бол өсвөр үеийнхнийг үгүй хийлээ

"Фокус" ТББ: Хуурамч хаягаар электрон тамхи сурталчилж, худалдаалахыг зогсоохгүй бол өсвөр үеийнхнийг үгүй хийлээ

"Фокус" ТББ-аас цахим орчинд хуурамч хаяг үүсгэн ташаа мэдээлэл түгээж буй талаар мэдээлэл өглөө.

"Фокус" ТББ нь Тамхины хэрэглээ бууруулах төсөл / Tabocco Reduce Project/ хэрэгжүүлдэг аж. Энэ нь иргэдээ болон өсвөр насны хүүхдүүдийг тамхины хор хөнөөлийг хол байлгах зорилтын дор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага 2001 онд байгуулагдаж олон улсын тамхины эсрэг байгууллагаас санхүүжиж Монголд үйл ажиллагаа явуулж буй юм.

"Фокус" ТББ-ын ТУЗ-ийн гишүүд “Электрон тамхинд ямар нэг зохицуулалт хийхгүй бол Монголын өсвөр үеийнхнийг үгүй хийлээ. Электрон тамхийг Камбож болон БНХАУ-аас 2020 оны судалгаагаар жилд гурван саяар нь Монголд оруулж ирдэг. Эдгээр тамхиа борлуулахын тулд янз бүрийн хуурамч хаягаар сурталчилгаа хийж байгаа учир нотлогдоогүй баримт, худал мэдээллийг нягталж мэдээллийг цааш түгээх хэрэгтэй. Эдгээр хүмүүс хүүхдийг 12 наснаас эхэлж тамхи татуулахаар турхирч байна” гэлээ.