Гурван настай хүү өнөөдөр тархины хагалгаанд орохоор болжээ

Гурван настай хүү өнөөдөр тархины хагалгаанд орохоор болжээ

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, хүнд гэмтэл авсан гурван настай хүү өчигдөр /2023.03.30/ Турк улсыг аавтайгаа зорьжээ.

Хүү Истанбул хотод эмнэлэгт хэвтсэн бөгөөд өнөөдөр тархины хагалгаанд орохоор болсон байна. Биеийн байдлын хувьд амьсгалын аппаратыг авч өөрөө амьсгалж байгаа ч, ухаан ороогүй хэвээр байгаа гэх мэдээлэл байна. Ташрамд өгүүлэхэд, хүүгийн эмчилгээний зардалд ойролцоогоор 150 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд дөрөвдүгээр сарын 09-нд хүүд зориулсан хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.