“Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал болж байна

“Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал болж байна

“Хөөрхөн дэлхий” ТББ, “Далд хүн” ТББ хамтран “Хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг” жагсаал зохион байгуулж байна.

“Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлаг”-т өнгөрсөн цаг хугацааны тайлангуудыг шилэн, ил тод нээлттэй тавихыг шаардаж байгаа аж. Мөн 2017 оноос хойш 900 сая төгрөгийн санхүүжилттэй байсан бол өнөөдөр 8 тэрбум 300 сая болсон байна. Энэ хооронд хүүхдийн хүчирхийлэл тодорхой хэмжээнд буураагүй, хэдэн 10 хувиар нэмэгджээ. Хүчирхийлэл үйлдэгч нь хамаарлын хувьд хамаатан садан, ойр дотнын хүмүүс буюу 80 хувь төрсөн эцэг эх хүүхдийг хүчирхийлсэн байна. Гудамд, танихгүй хүнд хүчирхийлүүлж байгаа тохиолдол маш бага. Үүнээс үзвэл ахуйн хүрээнд хүчирхийлэл их байна. Үүнийг “Гэр бүл хөгжлийн газар” хэрхэн яаж, шийдэх вэ, гэдэг дээр “Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар”-ын дарга Ган-Өлзийтэй уулзаж ярилцахад “Тус байгууллагын хувьд хүн хүч дутмаг, агентлагаас ирж буй санхүүжилт бага учраас хүний нөөц багатайгаар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй” талаараа дурдсан. Жилдээ хохирсон хүүхдүүдийн 30 хувьд нь хүрч ажилладаг үлдсэн 70 хувь нь хаягдаж байгаа. Хүүхэд бүрд хүрч ажилладаг болохыг шаардаж байгаа талаар мэдээллээ.