Оюутолгойн гүний уурхайн ажилчид хугацаагүй ажил хаялт зарлажээ

Оюутолгойн гүний уурхайн ажилчид хугацаагүй ажил хаялт зарлажээ

Оюутолгойн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн ажилтнууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан байна.

Ажил хаялтад 200 орчим ажилтан нэгдсэн бөгөөд тэд монгол ажилчид цалин хөлсөө шударгаар тооцуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаанаа эв зүйгээр шийдэхээр хичээсэн ч мухардалд орсон аж. Тиймээс өнөөдөр өглөөний 06 цагаас эхлэн уурхай дээр ажил хаялт зарласан байна.