Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар "Травиата" дуурийн Виолеттагийн дүрд дуулахаар болжээ

Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар "Травиата" дуурийн Виолеттагийн дүрд дуулахаар болжээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга Киргизийн дуурийн театрт урилгаар дөрөвдүгээр сарын 1-нд Ж.Вердийн "Травиата" дуурийн Виолеттагийн дүрд дуулах болжээ.

ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. Тэрбээр 1995-1996 онд Соёлын коллеж, 1997-2002 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн бөгөөд 2003 оноос ДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан юм. 

Тэрбээр ажиллах хугацаандаа П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн  Татьяна, В.Моцартын  “Дон Жуан” дуурийн   Ж.Пуччиний,  “Богема” дуурийн Мими, “Аида” дуурийн  Аида, И.Штраусын  “Сарьсан багваахай” дуурийн   Адель, Б.Шаравын  “Чингис хаан” дуурийн  Хадаан, Орбай хатан,  Г.Алтанхуягийн “Өүлэн эх” дуурийн   Өүлэн, Х.Билэгжаргалын  “Ламбугайн нулимс” дуурийн  Цэрэнлхамын дүрд тус тус тогложээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө