"Сэтгүүлч Сумъяагаа босгоцгооё" хандивын аян зарлажээ

"Сэтгүүлч Сумъяагаа босгоцгооё" хандивын аян зарлажээ

NBS телевиз, Paparazzi.mn сайт гээд хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил ажиллаж, үнэний дуу хоолой болж ирсэн сэтгүүлч М.Сумъяабазарыг танихгүй хүн ховор биз.

Тэгвэл түүний хувьд сүүлийн жил гаруй хугацаанд “Нойр булчирхай, сахар, дотуур цус алдалт, цусны багадалт" гэсэн оноштойгоор эмнэлгийн байгууллагын хяналтад орж, өдгөө сэхээн амьдруулах тасагт удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж, хүнд өвчинтэйгөө тэмцэж байгаа аж. Ийнхүү удаан хугацаанд  олон хүчтэй эм тариа хийлгэсний улмаас тэрбээр булчингийн сулралтай, биеийн жингийн алдагдалтай, байнгын эмнэлгийн хяналтад байх шаардлагатай болжээ. 

Иймд сэтгүүл зүйн салбарт хамтран зүтгэгч сэтгүүлч найз нөхөд нь М.Сумъяабазараас албан ёсны зөвшөөрөл өөрөөс нь авч хандивын аян өрнүүлж буйгаа мэдэгдлээ. Иймээс сэтгүүлч Сумъяад чин сэтгэлийн хандив өргөхийг хичээнгүйлэн хүсэж байна. 

Утас-98100095 Хандаа ( М.Сумъяабазарын дүү )

Хандивын данс-5169041880 Батдорж ( М.Сумъяабазарыг дүү )

Paparazzi.mn сайт

Олны хүч оломгүй далай