"Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь буруу" гэсэн иргэдийн гомдлыг үндэслэлтэй хэмээн ҮХЦ үзэж, ирэх сард хэлэлцэхээр болжээ

"Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь буруу" гэсэн иргэдийн гомдлыг үндэслэлтэй хэмээн ҮХЦ үзэж, ирэх сард хэлэлцэхээр болжээ

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох тухай УИХ-ын 71 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн хуульч Ч.Нямсамбуу, Б.Жагар нар Үндсэн Хуулийн Цэцэд гомдол гаргасан байна. Харин Үндсэн хуулийн цэц уг гомдлыг үндэслэлтэй байна хэмээн үзэж маргаан үүсгэжээ. Улмаар дунд суудлын хуралдаанаар 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хэлэлцэхээр болсон байна. Хэрэв Үндсэн хуулийн цэц УИХ-ын 71-р тогтоолыг хүчингүй болговол хүүхэд бүр сар болгон 100 мянган төгрөгийн тэтгэмж авах юм.