“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар “Жерес” ОУТББ-ын суурин төлөөлөгч Элайн Жарритай Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох алба хэлтсийн дарга нар уулзаж санал солилцлоо.

 

Энэхүү төслийн эхний үе шат 2018-2022 онд хэрэгжсэн бөгөөд хоёрдугаар төсөл нь 2022-2026 онд хэрэгжиж байгаа юм байна. Өнгөрсөн жил нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт хэрэгжсэн бөгөөд энэ удаа Баянзүрх дүүрэгт хамтран ажиллах санал тавилаа.

Төслийн хүрээнд гэр хорооллын байшинтай өрхүүдэд суурь, хана, тааз, цонхны дулаалгын төрлүүдийг санал болгох бөгөөд сонирхож буй иргэд хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлд хамрагдаж болох юм байна. Ингэснээр янданг цөөлөх, утааг бууруулахад хувь нэмэртэй гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. “Дулаан шийдэл” төсөлд хамрагдсан өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй өрх гэдгийг нь баталгаажуулсан гэрчилгээг олгох бөгөөд олон боломжуудыг санал болгож байгаа юм байна. Тиймээс энэхүү төслийг дэмжиж хамтран ажиллах боломжтой гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.

“Дулаан шийдэл” төслийг “Жерес” ОУТББ хэрэгжүүлдэг бөгөөд Европын холбоо санхүүжүүлдэг аж.