Баянзүрх дүүргийн ахмадын хороо 2022 оны тайлангийн хурлаа хийлээ

Баянзүрх дүүргийн ахмадын хороо 2022 оны тайлангийн хурлаа хийлээ

Баянзүрх дүүргийн ахмадын хороо өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ахмаддаа танилцуулан тайлангийн хурал хийлээ. Энэ удаагийн тайлангийн хурлын онцлог нь ахмадууд цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчдийн бэлтгэн хүргэсэн тоглолтыг үзэж нэг өдрийг дуу хууртай өнгөрүүлсэн юм.

Баянзүрх дүүргийн ахмадын хорооны дарга Г.Мөнхдөл тайлангаа танилцуулж, цагдаагийн “Сүлд чуулга”-д “Ахмадад ээлтэй байгууллага” өргөмжлөлийг гардуулан өгсөн юм.