Оюутолгойн гүний уурхайн ажилчдын ажил хаялт гурав дэх өдрөө үргэлжилж байна

Оюутолгойн гүний уурхайн ажилчдын ажил хаялт гурав дэх өдрөө үргэлжилж байна

Оюутолгойн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн ажилтнууд энэ сарын 31-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Ажил хаялтад 200 орчим ажилтан нэгдсэн бөгөөд тэд монгол ажилчид цалин хөлсөө шударгаар тооцуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаанаа эв зүйгээр шийдэхээр хичээсэн ч мухардалд орсон аж.Тиймээс ийнхүү жагсаж байгаа аж. Тус компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тэгш хуваарь буюу 14/14 хуваариар ажиллаж эхэлсэн. Энэ нь маш олон давуу талыг уурхайчид, уртын ээлжийн ажилчдад авчирсан. Гэсэн хэдий ч бид бүхэн энэ хуваариар ажилласнаас хойш илүү цаг болон цалин хөлсөө дутуу олгох асуудал яригдаж эхэлсэн. Манай компани гэхэд илүү цаг олгож байгаа боловч үндсэн цалингаа 35.8 буюу 40 хувиар бууруулсан" гэж мэдээлж байв.

Ажил хаялт гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд хэзээ дуусгахыг хэлж мэдэхгүй гэдгийг ажилчид хэлж байна.