Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн ‘”Дээд гарам” гэдэг газар буюу аймгийн төвөөс урд зүгт 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т Идэрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлага 3 дугаар сарын 31-ний үдээс хойш аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийнхан ажиллаж, автомашиныг өчигдөр татан гаргажээ.

Он гарснаас хойш гол, нуурын мөсөнд цөмөрсөн тухай 14 дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.