“Автомашингүй амралтын өдөр” буюу анхны дугуйтай гудамж өдөрлөг энэ сарын 15-нд болно

“Автомашингүй амралтын өдөр” буюу анхны дугуйтай гудамж өдөрлөг энэ сарын 15-нд болно

Энэ сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохиохоор болжээ. Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой тул сонирхож буй газрууд яаралтай 70009559, 99035320, 94997000 дугаарт холбогдох аж. 

Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:

  • Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Банкуудын ногоон зээлийн танилцуулга
  • Дугуйн түрээсийн үйлчилгээ
  • Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
  • Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
  • Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
  • Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
  • Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ
  • Бусад