МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох хэрэгтэй. 550 мянган төгрөгөөр нэг хүнийг ч тэжээх боломжгүй

МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох хэрэгтэй. 550 мянган төгрөгөөр нэг хүнийг ч тэжээх боломжгүй

МҮЭ-ийн Холбооноос цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, ажил хаялт зарласан нөхцөл байдал болон нийгмийн даатгалын багц хууль, ХАБ, эрүүл ахуйн сарын аян, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох хэрэгтэй. 550 мянган төгрөгөөр нэг хүнийг тэжээх, наад захын хэрэгцээг нь хангах ч боломжгүй. Өнөөдөр Монгол орон даяар хөдөлмөрийн мөлжлөгийн хар сүүдэр нөмөрлөө гэдгийг албан ёсоор зарлаж, Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭ-ийн холбооны байр сууриа илэрхийллээ. Үүнд: 

  • Даатгуулагчийн даатгалаас хүртэх өгөөжийг сайжруулахад хуулийн шинэчлэлийг бүхэлд нь чиглүүлж өнөөдрийн байгаа түвшинг эрс сайжруулж даатгуулагчдад ачаалал нэмэхгүй байх
  • Нийгмийн даатгалын бие даасан хараат бус тогтвортой байдлыг бэхжүүлэх ялангуяа нийгмийн 3 талт түншлэлд суурилсан засаглалыг эрх тэгш ил тод нээлттэй байхад чиглүүлэх
  • Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний хэмжээний үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл ажиллах
  •  Даатгалын удирдлагыг аль нэг тал дангаараа шийдвэр гаргахгүй бүх шийдвэрүүд зөвлөлдөх зарчимд суурилж Үндэсний зөвлөлөөр нээлттэй хэлэлцэн шийдвэрлэдэг байх 
  • Байгалийн баялагийн сангаас ажилчдын бодитоор төлсөн мөнгийг мөнгөжүүлэх, нэмэлт санхүүжилт нийгмийн даатгалын сангаар дамжуулан үр өгөөжийг нэмэгдүүлэх
  • Даатгуулагчдын хамрагдалтыг өргөжүүлэн нэмэгдүүлэх, оруулсан өгөөжөөсөө хамаарч үр шим хүртдэг тогтолцоонд шилжих ямар нэг хуулиар зарим этгээдүүдэд /нөхөн төлөх/ давуу эрх олгохгүй байх
  • Даатгалын сангийн хөрөнгийг өсгөн арвижуулахдаа хамгийн найдвартай системийн ач холбогдол бүхий банк, үр өгөөж сайтай эрсдэл багатай хөрөнгөнд нарийн судалгаа тооцоо мэргэжлийн багийн дүгнэлтээр ил тод байршуулах
  • Зарим шимтгэл ногдох орлогуудыг хэмжээ хязгаартайгаар чөлөөлөх тухайлбал хоол, унааны мөнгө гэх мэт 
  • Нийгмийн даатгалын хараат бус бие даасан байдлыг хангах
  • Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдал-Улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх
  • Тэтгэврийг өвлүүлэх тогтолцоог бий болгох
  • Тэтгэврийн насыг одоогийн байгаа түвшинд хэвээр хадгалах, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгох
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг одоогийн хүрсэн түвшинд тогтвортой хадгалах зөвхөн даатгуулагчдын орлогыг нэмэх байдлаар сангийн хуримтлал чадавхыг сайжруулах
  • Тэтгэвэр бодох аргачлалыг аль болох даатгуулагчдын тэтгэврийг амьдрал ахуйг хангахуйц шударгаар одоогийн аргачлалаас дордуулахгүйгээр сайжруулах Тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг дараалсан 5 жилийн дунджаар тооцон бодох, ингэхдээ сүүлийн жилүүдэд эрс өсгөсөн тохиолдолд хязгаарлалт бодох аргачлалыг өөрөөр зөвхөн тухайн даатгуулагчдад үйлчлэхээр зохицуулалт хийх 
  • Хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөлийг нөхцөл хүнд байгаа үед хүчээр хуулиар байхгүй болгохгүй байх
  • Тэтгэврийг жил бүр индексжүүлэн нэмэгдүүлэх

Дээрх асуудлуудтай холбогдуулан Улсын их хурал, Монгол Улсын засгийн газраас дараах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Үүнд:

  1. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог хуралдуулах
  2. 2024 онд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох
  3. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 488 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах
  4. "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 491 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах
  5. “Цалин хөлс тогтоох аргачлал”-ын 6.3.1.5-д өөрчлөлт оруулах
  6.  Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тухайн аймаг, нийслэлийнхээ иргэд, хөдөлмөрчид, засаг захиргааны нэгжээсээ ажлын байр, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах,  хүний нөөц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад анхаарах, хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан бусад зардлын асуудлаар санал авч тусгах
  7. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд хүргүүлсэн МҮЭ-ийн холбооны байр суурийг тусгах
  8. Байгалийн баялгийн хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн асуудлаар шат дараалалтай арга хэмжээ авах

ҮЗЭХ: