Нэг айлын 150 орчим бог мал цасанд дарагдаж үхжээ

Нэг айлын 150 орчим бог мал цасанд дарагдаж үхжээ

Дундговь аймгийн Адаацаг сумын Өвөр-Урт багийн “Чулуун хороот” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 82 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км-т/ Адаацаг суманд дөрөвдүгээр 01-ний өдрийн 17.00 цагаас 04.02-ны өдрийн 00.58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд нэг өрх айлын 150 орчим бог мал дарагдсан тухай мэдээллийг хүлээн авсан аж.

Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж малчин Б-ын цасанд дарагдаж хорогдсон 150 бог малаас 65 бог мал /23 хонь, 42 ямаа/-ын сэг зэмийг татан гаргасан бөгөөд 85 бог малын сэг зэмийг 04.03-ны өдөр гаргаж цэвэрлэхээр болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүллээ.