Хөдөлмөрийн хуулиар сард 112-136 цаг ажиллах ёстой ч "Уорли инженеринг" ХХК-ийн ажилчид 173 цаг ажиллаж цалингаа авдаг

Хөдөлмөрийн хуулиар сард 112-136 цаг ажиллах ёстой ч "Уорли инженеринг" ХХК-ийн ажилчид 173 цаг ажиллаж цалингаа авдаг

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн үйлдвэрчний эвлэлээс үүсээд буй асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Манай компани нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгч юм. Бидний цалин хөлсийг хуульд заасны дагуу зөв тооцож олгох шаардлагыг үйлдвэрчний эвлэлээс тавьж байгаа. Шаардлагын дагуу компанийн захиргаатай 2022 оны арваннэгдүгээр сараас эхэлж гурван удаа хэлэлцээрт ороод амжилт олоогүй.  Хөдөлмөрийн зууч томилж хоёр талыг оролцуулан хоёр удаа хурал зохион байгуулсан боловч шийдэлд хүрээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4-т заасны дагуу компанид албан мэдэгдлээ хүргүүлж, гуравдугаар сарын 31-ний өдрөөс энэ асуудал эцэслэх хүртэл хугацаагүй ажил хаялт зарласан. Ажил хаялт дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд компанийн зүгээс албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй. Харин албан бусаар ажил хаялтаа зогсоочих тэгвэл зөвшилцөлд хүрье гэсэн. Бидний шаардлага бол албан ёсны хариу авах юм. Санал зөрөлдсөн гол асуудал бол Монгол Улсад огт мөрдөгддөггүй 2,080 цаг юм. Өөрөөр хэлбэл жилд 2,080 цаг буюу сардаа 173 цаг ажиллаж гэрээнд заасан цалингаа авна. 

Хөдөлмөрийн шинэ хуулиар 14/14 болсонтой холбогдуулан сардаа 112-136 цаг ажиллах боломжтой. Гэтэл 173 цаг гэх хэзээ ч хүрэхгүй цагийг тавьчхаад үндсэн цалингаа авна гэж байна. Жилдээ 1,576 буюу сардаа 131.3 цаг ажиллах боломжтой. Үүнийг фонт цаг болгож цалин хөлсийг маань олгооч гэх асуудлаар маргаан эхэлсэн. 

Хэлэлцээрийн явцад компанийн зүгээс илүү цагийг олгохгүй үндсэн цалинг нэмье гэсэн. Үндсэн цалингийн нэмэгдэл нь илүү цагийг маань нөхөж хүрэхээргүй байдлаар санал болгосон. Тиймээс 290 гаруй хүн ажил хаялт зарлаж албан ёсны хариуг хүлээж байна" гэлээ.