Нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас анхаарууллаа. Тодруулбал, ТЕГ-аас 2023 оны нэгдүгээр улирал буюу 1,2,3-р саруудын худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2023 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн дотор амжиж баталгаажуулахыг сануулсан байна.
