СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1600 орчим тооны мал цасанд боогдсоныг зам гарган, нүүлгэн шилжүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1600 орчим тооны мал цасанд боогдсоныг зам гарган, нүүлгэн шилжүүлжээ

Ховд аймгийн Манхан сумын “Хонгорын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 80 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т/ Малчин Д-ийнх малтайгаа цасанд боогдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 03-ний /2023.04.03/ өдөр 12:15 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Манхан сумын мэргэжлийн ангийнхан 60 км замыг туулан 14:30 цагт очиход тус сумын харьяат малчин Д-ийнх 100 адуу, 1500 бог малтайгаа цасанд боогдсон байсан тул Ботгон багийн “Хонгорын хөтөл” гэдэг газраас “Ганц мод” гэдэг газрын чиглэлд 25 км-т зам гарган, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг дөрөвдүгээр сарын 04-ний /2023.04.04/ өдрийн 00:40 цаг хүртэл зохион байгуулжээ.