LIVE: Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсонтой холбогдуулан АН-ын гишүүд "Эрх чөлөө" сэдвээр "Нээлттэй микрофон" ажиллуулж байна

LIVE: Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсонтой холбогдуулан АН-ын гишүүд "Эрх чөлөө" сэдвээр "Нээлттэй микрофон" ажиллуулж байна

Иргэн Д.Монголхүүд шүүхээс зорчих эрхийг нь хязгаарлах ялыг “хорих ял” болгон өөрчилсөн. Мөн иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн болон цагдан хориог үргэлжлүүлэх эсэх шүүх хурал болж буйтай холбогдуулан АН-ын гишүүд хэлмэгдэгсдийн хөшөөн дээр  "Нээлттэй микрофон"-ыг ажиллуулж буй үйл явдлыг iSee.mn сайт шууд дамжуулан хүргэж байна.

Энэ үеэр АН-ын гишүүд “Ардчилсан залуучуудын холбооноос хоёр шаардлага өгч, Ерөнхийлөгчид ил захидал хүргүүлсэн. Сөрөг хүчинд үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа АН-ын 11 гишүүдэд шаардлага албан ёсоор өгөх гэж байна. Мөн өнөөдөр энд ирсэн бүх хүн үзэл бодлоо илэрхийлэх болно. Маргааш бид бас "Нээлттэй микрофон"-ыг ажиллуулна. Нөгөөдөр ч гэсэн хийнэ. Өнөөдөр хэдэн арван саяар нь идсэн хулгайчид шоронд ороогүй. Гэртээ л байгаа. Гэтэл яагаад Монголхүү гэх залуу үзэл бодлоо илэрхийлээд хоригдож байгаа юм бэ гэх асуудлаар бид өнөөдөр “Эрх чөлөө” гэх сэдвийн дагуу "Нээлттэй микрофон"-ыг эхлүүлсэн ч цагдаа ирээд  “та нар энд үйл ажиллагаа явуулахгүй ээ. Зоригийн хөшөөн дээр очиж хий” гэсэн” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө