Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна

Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар, өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ хүрээнд өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй лифт байгаагаас нийтийн орон сууцны зориулалттай 5360 лифт бүртгэлтэй байна. Үүнээс 139 лифт ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй лифтний ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Нийслэлд өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий 180 гаруй байгууллага байдаг ч 40-50 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө