Өнөөдөр амьд байгалийн алив амьдрал сэргэж ханш нээх өдөр

Өнөөдөр амьд байгалийн алив амьдрал сэргэж ханш нээх өдөр

Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 5, хаврын дунд хөхөгчин туулай сарын шинийн 14. Өнөөдөр ханш нээх цаг 9:16 цаг гэж зурхайд тэмдэглэсэн байна.

Энэ өдөр амьд байгалийн алив амьдрал сэрж сэргэн хорхой шавж хөдөлж, ичигсдийн түрүү гарна. Бургас мод гөлөглөж, булгийн ус оргилж, голын мөс ханзарч халиа гүйн захалдаг. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө