Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XI хуралдаан болно

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XI хуралдаан болно

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу болон УИХ-ын даргын баталсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөлийн ажиллах журмын дагуу Хурлын зөвлөлийн гишүүдийг нэг жилийн хугацаатай сонгоно гэж заасан. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын X хуралдаанаар Хурлын зөвлөлийн гишүүдийг төлөөлөгч нарын олонхын саналаар шинэчлэн сонгосон билээ.

Шинээр байгуулагдсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн анхны хурал 100 хувийн ирцтэй боллоо. Хурлаар нэгдсэн хуралдааны тов тогтоох болон хэлэлцэх асуудлуудыг баталсан юм.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XI хуралдаан энэ сарын 12-нд болохоор товлогдлоо.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө