Сураггүй алга болсон боржин чулууны үйлдвэрийн ажилтныг эрэн хайж байна

Сураггүй алга болсон боржин чулууны үйлдвэрийн ажилтныг эрэн хайж байна

Төв аймгийн Сэргэлэн сумын “дөрөвдүгээр дүгээр зөрлөг”-т /аймгийн төвөөс зүүн зүгт 26 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т боржин чулууны үйлдвэрийн ажилтан Э, дөрөвдүгээр сарын 01-ний /2023.04.01/ өдрийн 06:00 цагийн орчим тухайн үйлдвэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 05-ны /2023.04.05/ өдрийн 18:30 цагт аймгийн онцгой байдлын газар ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Э /60 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр дөрөвдүгээр сарын 06-ны /2023.04.06/ өдрийн 07:00 цагаас эхлүүлжээ.