Стандартын шаардлага хангаагүй шугам, сүлжээ тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно

Стандартын шаардлага хангаагүй шугам, сүлжээ тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудтай хариуцлага тооцно

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хороолол, хотхонуудын зэвтэй усны асуудлаар шалгалт хийсэн Ажлын хэсгийн тайлантай танилцаж, тухайн орон сууцуудын контор, СӨХ-ны төлөөллүүдтэй уулзалт  хийжээ.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 25 мянга гаруй хүн амьдардаг 20-иод хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн гомдлууд өнгөрсөн оны зургаадугаар сараас ирэх болсон. Үүнтэй холбогдуулан тухайн бүсийн оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, ус зэвтэй гарч буйн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар Ажлын хэсгийг байгуулан, орон сууц, олон нийтийн барилгуудын дамжуулах шугам сүлжээ, усны эх үүсвэрт хяналт, шалгалт хийж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлхээр болсон байна.