"ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК устгах шаардлагатай 592 тонн химийн бодис хадгалж байжээ

"ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК устгах шаардлагатай 592 тонн химийн бодис хадгалж байжээ

"Петрочайна Дачин тамсаг" компанийн ашиглалтын талбайд үхсэн зээрийн сэг зэмийг нууцаар булах ажиллагааг явуулж байсан гэх мэдээлэл нэг хэсэг олны анхааралд байсан. 

Тиймээс ч Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм. Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-наас мэдээлэл өглөө.

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 19 дүгээр талбай дээр 2022 онд яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллажээ. Улмаар устгах шаардлагатай 32 нэр төрлийн 592 тонн химийн бодис хадгалагдаж байсныг устгах шаардлагыг хүргүүлсэн байна. "ПетроЧайна Дачин Тамсаг" ХХК эдгээр химийн бодисуудыг 2009 оноос импортлон оруулж ирсэн аж. Гэвч хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай хэмжээнд хүрсэн байна. 2022 оны зургадугаар сар хүртэл Монгол Улсад аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөлтэй ААН байгууллага байгаагүй. Харин Дархан-Уул аймагт өнгөрсөн оноос "Элемент" ХХК аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөл авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Ингэснээр дээрх 32 нэр төрлийн 577 тонн аюултай хог хаягдлыг устгасан талаарх мэдээллийг БОАЖЯ-нд хүргүүлсэн байна. Харин зээр олноор үхсэн асуудал дээр хяналт шалгалтын ажлын хэсгийн дүн, шинжилгээний дүн эцэслэж гараагүй байгаа аж. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө