Н.Учрал: И-Бизнес бол эдийн засгийн эрх чөлөөг иргэдэд олгож буй хамгийн том технологийн боломж

Н.Учрал: И-Бизнес бол эдийн засгийн эрх чөлөөг иргэдэд олгож буй хамгийн том технологийн боломж

Засгийн газраас өнөөдөр /2023.04.06/ “Шилэн” ажиллагааны хүрээнд И-Бизнес платформыг нээлээ.

Энэ үеэр Цахим хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэхдээИ-Бизнес бол чөлөөлөлт. Нэг талаасаа иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг иргэдэд олгож буй технологийн боломж гэж болно. Хүнд сурталгүй хамгийн богино хугацаанд компани байгуулах, зөвшөөрөл авах бүх процессыг цахим болгосон. Компани аж ахуй нэгжүүд өөрийн профайл үүсгээд ороход танд ямар компани, зөвшөөрөл байгаа нь ил тод харагдана. Уламжлалт аргаар өнгөрсөн хугацаанд компани байгуулах гэж тав хонодог байсан. Одоо бол нэг өдрийн дотор шийдэх нөхцөл бололцоо бүрдэж байна. Технологи амрахгүй, цайны цагт орохгүй, арын хаалга гэж байхгүй төрийн хүнд суртал арилна. Орон нугат27 хувийн зөвшөөрөл авч буй статистик байгаа. Хүн амьдарч байгаа ч яагаад зөвшөөрөл бага авч байгаа гэхээр төрийн босоо удирдлага байхгүй, үйл чилгээ олгогддоггүй, зөвшөөрөл авдаггүй учраас юм. И-Бизнес нэвтэрснээрээ орон зай, цаг хугацаа үл хамаараад компани байгуулна” гэлээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө