Монгол Улсад I-III сард 107877 жуулчин зочилжээ

Монгол Улсад I-III сард 107877 жуулчин зочилжээ

2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал, жуулчдыг татах стратегийн томоохон ажлуудыг Засгийн газраас эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтын гүйцэтгэл 10.79 хувьтай байна.

Монгол Улс он гарснаас хойш 107 мянга 877 жуулчин хүлээн авсныг Байгаль орчин, Аялал жуулчлалын яам мэдээллээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар Монголд ирсэн жуулчдын 57 хувь нь ОХУ-ын иргэд байжээ. ОХУ-аас Монголд аялж буй жуулчдын 15 хувь нь тур оператор компаниудаар үйлчлүүлдэг байна. Дийлэнх нь ажил хэргийн шугамаар болон чөлөөт байдлаар аялдаг гэсэн судалгаа байгаа аж. ОХУ-ын жуулчдын 82 хувь нь байгалийн сайхныг илүүд үздэг бол 20 гаруй хувь нь угсаатны түүх, соёлыг сонирхдог байна.

Түүнчлэн Дэлхийн банк "БНХАУ хилээ нээсэн нь тус улсаас аялал жуулчлал, экспортын хувьд хамааралтай Тайланд болон Монгол Улсад илүү эергээр нөлөөлөх юм" хэмээн онцолжээ.

БНХАУ-ын 20 мянга орчим иргэн хилээр нэвтэрч нийт жуулчдын 18.2 хувь болж байгаа юм. Монгол Улсад ирж буй жуулчдын 30 гаруй хувийг БНХАУ-ын иргэд бүрдүүлдэг.