ФОТО: Бүх шатны боловсролын байгууллагын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардан жагсаж байна

ФОТО: Бүх шатны боловсролын байгууллагын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардан жагсаж байна

Яг одоо Сүхбаатарын талбайд бүх шатны боловсролын байгууллагын ажилчдын төлөөлөл эсэргүүцлийн жагсаал хийж байна. Тэд дараах гурван шаардлагыг тавьж жагсаж буй аж.

Тодруулбал:

  • НЭГД, Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй ажилчдын цалинг дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөс тооцож цалинг 50 хувиар нэмэгдүүлэх.
  • ХОЁРТ, Урамшуулал нэмэгдлийн хувь хэмжээг өсгөх. 
  • ГУРАВТ, Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардлыг нэмэгдүүлэхийг шаарджээ. Тэд шаардлагынхаа хариуг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр авах бөгөөд шийдвэрлэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ. Боловсролын байгууллагын ажилчдын дийлэнх нь нэг сая хүрэхгүй төгрөгийн цалин гар дээрээ авдаг бөгөөд нийгмийн анхдагч хэрэгцээгээ хангахад ч хүрэлцэхгүй байгааг илэрхийлэв.