Төрийн ордны зүүн талын хашааны хэсэг 2022 оны өвөл болсон жагсаалын үеэр эвдэрч сүйдсэн. Иймд засварлах ажил саяхан эхэлсэн юм. Харин ийнхүү засварлахдаа бетон цутган хашаалж, явган хүний замыг нь Төрийн ордны хэсэгт орууллаа хэмээн иргэд шүүмжилж байгаа юм.
Тэгвэл Төрийн ордны зүүн хэсэгт явган хүний замын тодорхой хэсгийг иргэд алхах зориулалтаар гаргасан байна. Энэ талаар Нийслэлийн засан даргын зөвлөх н.Мөнх-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа, "Хашааг татуулж, алхах боломжийг бүрдүүллээ. Засварын ажил нь арай дуусаагүй байна. Дуусмагц явган хүний замыг хуучин байдалд нь оруулна. Хашааг сунгаагүй юм байна. Тулаас хийсэн тул илүү татах боломж байхгүй байна. Удахгүй засварын ажил нь дуусна" хэмээн жиргэжээ.
Хашааг татуулж, алхах боломжийг бүрдүүллээ. Засварын ажил нь арай дуусаагүй байна. Дуусмагц явган хүний замыг хуучин байдалд нь оруулна. Хашааг сунгаагүй юм байна. Тулаас хийсэн тул илүү татах боломж байхгүй байна. Удахгүй засварын ажил нь дуусна. pic.twitter.com/OjVXWIoGzx
— Munkh-Erdene Dembereltseren (@MunkhErdene81) April 6, 2023