Төв аймгийн Сэргэлэн сумын дөрөвдүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 26 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ боржин чулууны үйлдвэрийн ажилтан Э, дөрөвдүгээр сарын 01-ний /2023.04.01/ өдрийн 06:00 цагийн орчим үйлдвэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 05-ны /2023.04.05/ өдрийн 18:30 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Э /60 настай, эрэгтэй/-г дөрөвдүгээр сарын 06-ны /2023.04.06/ өдрийн 07:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад тухайн иргэн нь дөрөвдүгээр сарын 04-ний /2023.04.04/ өдрийн 07:00 цагт Улаанбаатар хотод эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнх нь мэдээлсэн тул дөрөвдүгээр сарын 06-ны /2023.04.06/ өдрийн 20:10 цагт эрэн хайх ажиллагааг зогсоожээ.
