НҮБ-ын Хүүхдийн Сан, Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах хүрээнд 2023-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг өнгөрсөн Мягмар /2023.04.04/ гарагт баталлаа. Энэ онд НҮБХС, ЭМЯ хамтран сумдын Өрхийн Эрүүл мэндийн төвийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлүүдээр голчлон ажиллах аж.
