Есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

Есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна.

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна.

Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхэр, таван хувь нь ямааны мах байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө