Аэро Монголиа ХХК-ийн анхны эмэгтэй нисгэгч Ж. Ган-Өлзий анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэжээ

Аэро Монголиа ХХК-ийн анхны эмэгтэй нисгэгч Ж. Ган-Өлзий анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэжээ

Аэро Монголиа ХХК-ийн анхны эмэгтэй нисгэгч Ж. Ган-Өлзий 2023 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр E145 маягийн агаарын хөлгөөр анхны бие даасан нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.

Түүний хувьд АНУ-ын нисгэгчийн сургуульд суралцан төгссөн. Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн өдөр нисгэгчийн үнэмлэхээ гардан авсан билээ. Тэрбээр 1990 оноос хойших Монголын 3 дахь эмэгтэй нисгэгч болж байгаа юм. Таван жил нислэгийн удирдагчаар ажилласан Ж.Ган-Өлзий “Аэромонголиа” ХХК-д нисгэгчээр орж, анхны нислэгээ амжилттай гүйцэтгэлээ.