Үүрэг гүйцэтгэж байгаад бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн цагдаагийн дэслэгч эдгэрч, ажилдаа оржээ

Үүрэг гүйцэтгэж байгаад бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн цагдаагийн дэслэгч эдгэрч, ажилдаа оржээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Гандөш 2021 оны долдугаар сард албан үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэндийн байдал муудаж эмнэлэгт хүргэгджээ.

Эмнэлгийн зүгээс түүнд элэгний хатуурал онош тогтоож, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Улмаар ХСҮТ-д мэс засал хийлгэж, хагалгаа амжилттай болжээ. Дэслэгч Г.Гандөш бүрэн эдгэрч, энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс эргэн ажилдаа орсон байна. Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын удирдлагууд биед хөнгөн ажилд томилохоор шийдвэрлэсэн ч Г.Гандөш Шөнийн эргүүлийн хэлтэст эргүүлийн офицероор үргэлжлүүлэн ажиллахыг хүсжээ.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв