Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны орон сууцны барилгын цонхоор нэг хүн унасан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 09-ний /2023.04.09/ өдрийн 15:14 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /45 настай, эрэгтэй/ барилгын хоёр давхрын өргөтгөл дээр унасан байсныг дамнуурга ашиглан буулгаж, нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ.
