СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт явах боломжгүй болсон 13 зорчигчтой автомашины зорчигчдыг суманд хүргэжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Увс аймагт явах боломжгүй болсон 13 зорчигчтой автомашины зорчигчдыг суманд хүргэжээ

Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Усжуулах гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 193 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/-т автомашин эвдэрч, явах боломжгүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны /2023.04.10/ өдрийн 04:36 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаангом сумаас Баруунтуруун сумын чиглэлд иргэн Г /36 настай, эрэгтэй /-ын жолоодож явсан “Грэис” загварын /13 зорчигчтой/ хүн тээврийн автомашин эвдэрч явах боломжгүй болсон тул зорчигчдыг тээвэрлэн Баруунтуруун суманд хүргэжээ.