Н.Учрал: Зээл аваад төлөөгүй аж, ахуй нэгжүүдээс болж Хөдөө аж ахуйг дэмжих санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүссэн

Н.Учрал: Зээл аваад төлөөгүй аж, ахуй нэгжүүдээс болж Хөдөө аж ахуйг дэмжих санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүссэн

Цахим хөгжил харилцааны холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.10/ мэдээлэл хийж, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэний мэдээллийг нээлттэй болгосноо зарлалаа. Эдгээр компани, иргэн зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ. Одоогоор Арованна ХХК хамгийн их буюу 4 тэрбум 551 сая 165 мянган төгрөгийн зээл авсан ч буцаан төлөөгүй байна.

Зээлээ төлөөгүй аж ахуй нэгжийн нэрсийг дараах жагсаалтаас харна уу.

  • Арованна ХХК 4.551.165.500
  • Чансаа хан хөхий холдинг 2.195.254.178
  • Хархорин ХК-чацаргана 1.817.941.410
  • Жи Өү Ти Ти ХХК 1.430.600.000
  • Галин нтернэшнл ХХК 1.347.500.000
  • Нийслэл ХХААГ 973.973.033
  • Туртелком ХХК 958.500.000
  • Биохэлф Монголиа ХХК 900.000.000
  • Сэлэнгэ Тариа ХХК 695652.174
  • Эрхжин ХХК 645.498.000
  • Зээлээ төлөөгүй иргэн, аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтыг энэхүү линкээс https://shilen.gov.mn/agriculture/ харах боломжтой.

ҮЗЭХ: