Эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэнэ

Эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар эзэмшиж буй газраа өмчлөх иргэдийн хүсэлтийг цахим систем ашиглан хүлээн авч шийдвэрлэх асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа есөн дүүргийн хэмжээнд эзэмшиж буй 255.2 га газрыг нь 4386 иргэнд өмчлүүлэхээр тусгажээ. Энэ дагуу иргэдийн газар ашиглалтын байдалд судалгаа хийж, хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэхээр болсон байна. Ийнхүү иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ Газрын удирдлагын цахим систем (egazar.gov.mn)-ээр гаргах боломжтой болох аж.