БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр www.ehalamj.mn вэб сайтаар бүртгэнэ. та бүхэн дараах анхааруулга санамжийг сайтар уншиж, танилцсаны дагуу бүртгэл хийлгэхийг зөвлөж байна.
Анхааруулга, санамжийг сайтар уншиж танилцаагүйн улмаас үүсэх аливаа эрсдэл, хохирлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахгүй болно. Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 09:00- 17:30 цагийн хооронд зөвхөн дурдсан өдөр, цагт нэвтэрч бүртгэл хийлгэнэ/
- Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
- Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлнэ.
Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн 5 асуултын 3 асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
- Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
- Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсөний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./
Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрийн дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна. Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207
2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг бүртгэхгүй. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх. Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.