Тус бүр нь 125 сая төгрөгийн үнэтэй 28 ширхэг цэвэрлэгч машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-г хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ

Тус бүр нь 125 сая төгрөгийн үнэтэй 28 ширхэг цэвэрлэгч машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-г хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ

Улаанбаатар хотын зам, талбайг цэвэрлэх зориулалтаар нийт 28 ширхэг машиныг "Батсээр" ХХК-иас Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн байдаг. Тэгвэл тус компанийг шаардлага хангаагүй техник нийлүүлсэн гэх үндэслээр хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна. 

Энэ талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Энэ талаар 12.00 цагт НЗДТГ-ын байранд мэдээлэл хийнэ. Хуулийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах нь үнэн" гэв. 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар дөрвөн тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтыг өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан. Тус тендерт “Батсээр”, “Онцгой-Өргөө” ХХК гэх хоёр компани оролцсон. “Онцгой-Өргөө” компанийн хувьд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан нөхцөлийг хангаагүй тул хасагдсан байна. Тиймээс тендер шалгаруулалтын журмын дагуу “Батсээр” ХХК нийлүүлэлт хийхээр болсон байдаг. Тендерийн нийт дүн 3.5 тэрбум бөгөөд нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлсэн байгаа юм.  

Үйлдвэрээс гаргасан зориулалтад тусгаснаар тус машин нь хог хаягдлыг цуглуулж, хадгалах, хашлага болон хаалтыг давах, хогийн ургамлыг самнах, навч соруулах боломжтой байна. Гэвч цэвэрлэгээг сайн хийж чадахгүй манай нөхцөлд тохирохгүй байгааг иргэд шүүмжилсээр байгаа билээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө