Ховд аймагт хадан хясаанаас үсрэх гэж байсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ

Ховд аймагт хадан хясаанаас үсрэх гэж байсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ

Ховд аймгийн Жаргалант сумын “Улаан богочийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 8 км-т/ 100 метрийн өндөр хадан хясаанаас нэг хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны /2023.04.10/ өдрийн 20:36 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид найман км  зам туулан очиход Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж 100 метрийн өндөр хадан хясаанаас үсрэх гэж байсныг 21:10 цагт эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.