Дулааны шугамын худгаас нэр, хаяг тодорхойгүй цогцос олджээ

Дулааны шугамын худгаас нэр, хаяг тодорхойгүй цогцос олджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны /2023.04.10/ өдрийн 14:27 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж /нэр, хаяг тодорхойгүй/ 50 орчим настай эрэгтэй хүний удаж муудсан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.