Нийслэлийн Баянзүрх дүүргийн баригдаж байгаа орон сууцны цахилгаан шатны хонгилд нэг хүн боомилж нас барсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны /2023.04.10/ өдрийн 21:24 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж тус байрны 10 дугаар давхрын цахилгаан шатны хонгилоос боомилж нас барсан иргэн З /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг буулган тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
