Хилийн зөрчил илрүүлсэн байлдагч нар Монгол Улсын “Онц хилчин” боллоо

Хилийн зөрчил илрүүлсэн байлдагч нар Монгол Улсын “Онц хилчин” боллоо

Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболдоор ахлуулсан бүлэг дөрөвдүгээр сарын 07-12-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0311 дүгээр ангид ажиллаж байгаа аж.

Энэ үеэр амжилт гаргаж, хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дэд ахлагч Б.Отгонбаатарт “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө”, байлдагч М.Дарханхүүг “Хилийн төлөө” тэмдгээр, хилийн зөрчил илрүүлсэн, дэд түрүүч И.Алтангэрэл, байлдагч Э.Төгөлдөр нарыг Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр тус тус шагнаж урамшуулжээ.