Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт үзүүлсэн оюутнуудад дэмжлэг үзүүлэхээс гадна соёл урлаг, спортын салбарт ч хамтран ажиллах юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс оюутан сурагчдыг эрдэм мэдлэгийн оргил өөд хөтлөх эрхэм үйлст нь амжилт хүсэж, манлайлагчдыг бэлтгэдэг Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллах болсонд баяртай байна гэсэн юм.

Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Их засаг олон улсын их сургуулийн Сургалт, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Г.Туяа болон Баянзүрх дүүргийн харьяа хэлтсийн удирдлагууд, тус сургуулийн төлөөлөл оролцсон юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.