Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн дөрвөн замын уулзвар гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын хоёр автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 12-ны /2023.04.12/ өдрийн 01:08 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн П-ийн “Хонда-Инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Хонда-Инсайт” загварын  суудлын автомашины зорчигч С /26 настай, эмэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдсан байсныг Холматро-ийн задаргааны багаж ашиглан зургаан минут ажиллан эсэн мэнд гаргаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.