Монголоос хандивласан гэрүүдийг Туркт зориулалтын дагуу ашиглаж байна гэж мэдээлжээ

Монголоос хандивласан гэрүүдийг Туркт зориулалтын дагуу ашиглаж байна гэж мэдээлжээ

Турк, Сирийн нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 40 мянга гаруй хүн амиа алдаж, олон мянга барилга нурсан. Иймд Монгол улс 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багаа илгээсэн бол, иргэд аж ахуй нэгжүүд хамтарч “Гэр” хандивын аяныг зохион байгуулсан. 

Тэгвэл монголчуудын хандивласан “монгол гэр”-үүдийг Туркийн тал онгоц гарган, агаарын хөлгөөр тээвэрлэн авч явсан. Тэгвэл монголоос очсон гэрүүдийг зориулалтын дагуу ашиглаж байгаа аж. 

Учир нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга Туркийн Малатяа хотод очих үеэрээ монголоос хандивласан гэрийг хэрхэн ашиглаж байгаатай танилцсан байна. Тэрээр энэ талаар “Малатяад баригдсан онцгой албаны хүмүүсийн 10 гэрт. Дулаахан сайхан байна Монголчууддаа баярлалаа гээд сууцгааж байна. Гэрүүдээ бариад сурсан хана боох л хэцүү гэнэ” хэмээн сэтгэгдэл бичжээ.