Д.Бямбаа: Хөвсгөл аймаг уул уурхайгүйгээр аялал зуучлалаар хангалттай хөгжинө

Д.Бямбаа: Хөвсгөл аймаг уул уурхайгүйгээр аялал зуучлалаар хангалттай хөгжинө

“Хөвсгөл нутгаа дүүжлүүрийн олсноос аваръя” сэдвээр Хөвсгөл аймаг дахь “Шударга иргэдийн нэгдэл” ТББ “Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөлөөс мэдээлэл өглөө.

Энэ үеэр эдийн засагч Д.Бямбаа “Хөвсгөл нутаг гундуу байна. Яагаад вэ гэхээр нийт ард иргэдээс 100 сая төгрөг залилсан. Хөвсгөл аймаг уурхайгүйгээр амь тавих аргагүй. Аялал зуучлалын маш хүчирхэг бүс, өвөл, зуны аялал жуучлалтай. Хатуу хучилттай зам тавьж өгсөн ч энэ замыг хүнд даацын машинуудаар эвдээд эхэлсэн. “Хилэнтийн гүүр” нь цуураад, цав гарсан Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихсан. Энэ “Улаан уурхай”-н мөнгийг хэдхэн цөөхөн хүн хувааж иддэг юм байна. Үүнийг “Шилэн” дансны алгаар илрүүлэх ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Аймгийн засаг дараг тэргүүтэй хариуцлагагүй ажилсан хүмүүсийг огцруул, арга хэмжээ ав” гэсэн 300 гаруй хүний гарын үсэгтэй шаардлага хүргүүлж байгаа” гэлээ.