Цаг агаарын улмаас автомашинд нь хохирол учирсан тохиолдолд тодорхойлолт авч, хохирлоо барагдуулна

Цаг агаарын улмаас автомашинд нь хохирол учирсан тохиолдолд тодорхойлолт авч, хохирлоо барагдуулна

Цаг агаарын улмаас машин эвдэрсэн тохиолдолд Цаг уурын байгууллагаас тодорхойлолт авч, даатгалын компанид хандан хохирлоо барагдуулна.

Тодруулбал, Шороон шуурга олон цагаар, хүчтэй шуурах нь авто машины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон асуудал үүсдэг. Тэгвэл дээрх гэмтэл учирсан тохиолдолд Цаг уурын байгууллагаас тодорхойлолт авч даатгалын компанид хандан хохирлоо барагдуулж болно. Тухайлбал, Автомашинд нь хохирол учирсан иргэн Цаг уур, орчны шинжилгээний газрын бичиг хэрэгт тодорхойлолт авах хүсэлтээ өгнө. Дараа нь Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс тухайн өдөр салхи, шуурга шуурсан эсэх талаар тодорхойлолтыг гаргаж өгдөг. Уг тодорхойлолтын дагуу даатгалын байгууллагаас иргэний хохирлыг барагдуулдаг аж.